БИДНИЙ ТУХАЙ:
АШУҮИС-ийн АУС-ийн Гэмтэл согог судлалын тэнхим нь анх Монгол улсад шинжлэх ухааны үндэстэй европ эмнэлэг 1925 онд байгуулагдсан үеэс үндэс сууриа тавьсан. 1942 онд МУИС байгуулагдаж, Хүн эмнэлгийн факультет нээгдсэнээр үндэсний эмч нар бэлтгэгдэж эхэлсэн. 2010 оноос Гэмтэл согог судлал, Сэргээн засах анагаах ухаан 2 салбар нэгдэн “Гэмтэл согог сэргээн засах” тэнхим, 2018 оноос “Гэмтэл согог судлалын тэнхим” болон өргөжсөн түүхтэй.
Гэмтэл Согог Судлалын Тэнхим нь төгсөлтийн өмнөх сургалтаар АУС-ийн Хүний Их эмчийн (4, 6-р дамжаа, МАУОУС-ийн УА-ын 6, Бариа заслын 4, Уламжлалт заслын 3-р дамжаа) оюутнуудад, төгсөлтийн магистр, докторын сургалт мөн төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжилийн чиглэлээр нийт 4 багшийн бүрэлдхүүтэй ажиллаж байна.
ЗОРИЛГО:
Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн гэмтэл согог, сэргээн засах чиглэлээр боловсрол, эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Анагаах Ухааны Сургуулийн шилдэг тэнхимийн нэг байхаас, чадвартай, ёс зүйн харилцааг дээдэлсэн баг хамт олноороо ажиллаж чаддаг мэргэжилтэн бэлтгэх зорилготой.
БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГА
Гэмтэл Согог Судлалын Тэнхим нь АУС-ийн Хүний Их эмчийн 4, 6-р дамжаа, МАУОУС-ийн УА-ын 6, Бариа заслын 4, Уламжлалт заслын 3-р дамжааны оюутнуудад бакалавр, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтуудыг эрхэлдэг.
Гэмтэл согог судлалын тэнхим нь докторын зэрэгтэй 1, магистрын зэрэгтэй 3 багштай.
Гэмтэл согог судлалын тэнхмийн хамт олон 2023 он
Зүүн гар талаас Л.Наранбат, А.Эрдэнэбилэг, Э.Саранчимэг, Б.Золбаяр
ХӨТӨЛБӨР
Төгсөлтийн өмнөх сургалт: Төгсөлтийн сургалт: Төгсөлтийн дараах сургалт:
ГАДААД ХАРИЛЦАА
ТЭНХМИЙН ТОМООХОН ТӨСЛҮҮД
© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.