ТАРХИНЫ ХАРВАЛТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР
10-р сарын 29
Жил бүрийн 10 дугаар сарын 29-нийг тохиолдуулан Дэлхий нийтээрээ Тархины харвалттай тэмцэх өдрийг тэмдэглэн өнгрүүлдэг байна. Энэ жилийн хувьд Ковид-19 цар тахалтай холбоотой Ковидын үед тохиолдож болох тархины чимээгүй харвалтын талаарх мэдээллийг та бүхэндээ мэдээлэл болгон хүргэж байна.
Тархины харвалт гэдэг нь тархины судас гэнэт хагарч, эсвэл бөглөрсний улмаас тархины цусан хангамж алдагдаж тархины эдийн өөрлөлт үүсгэдэг нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалт өндөртэй эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн хүндрэл учруулдаг эмгэг юм.
Манай орны тархины харвалтаас шалтгаалсан нас баралт дэлхийн улс орнуудын дотор 2-р байранд, хөдөлмөрийн чадвар алдалтаар 1-р байрт бүртгэгдсэн. Тархины харвалтын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтөнүүдийн 23.8% нь бие даасан, 29.2% нь бусдын тусламж шаардлагатай буюу хагас бусдын хараат, 47% нь өдөр тутмын үйл ажиллагааны түвшин бусдын хараат байна. Монгол улсад бүх харвалтын дотор залуу насныхан 20-26%-ийг эзэлж байгаа нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна. Иймээс тархины харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, харвалттай хүнийг эрт таньж цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлсэнээр тархины харвалтаас үүдэх үр дагавараас сэргийлэх боломжтой юм.
Тархины харвалтын эрсдэлийн үнэлгээ
Анхаарах !
Тосгуурын жирвэгнээтэй өвчтөний тархины харвалтын эрсдэлийн үнэлгээ CHADS VASC
Анхаарах !
Эрсдэлийн оноо:
0- эм уух шаардлагагүй
1- эмчтэй зөвлөлдөх
≥2 зайлшгүй эм уух
Тархины цус тасалдах дайрал ба бага харвалтын дараах тархины харвалтын эрсдэлийн үнэлгээ-ABCD2
Тархины цус тасалдах дайрал гэдэг нь богино хугацаанд гар, хөл бадайрах, сулрах, хэл тультрах, толгой эргэх, хараа өөрчлөгдөх, тэнцвэр алдагдах зэрэг шинжүүд илэрч 24 цагаас хэтрэхгүй хугацаанд эргэж арилах тархины цусны эргэлтийн түр хомсдол юм. Энэхүү шинж тэмдэг илэрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй тохиолдолд харвалт болох эрсдэлтэй.
Эрсдэлийн оноо
≤3 : долоо хоног доторх харвалтын эрсдэл 1%;
4-5: эхний хоёр хоногт харвалтын эрсдэл 4%, долоо хоногт 6%;
>5: эхний хоёр хоногт харвалтын эрсдэл 8%, долоо хоногт 12%;