Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт зочиллоо.
Хүндэт зочдыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон сургуулийн удирдлагууд, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан нар угтан авав.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан үйл ажиллагааг танилцуулж, хэвтэн эмчлүүлэх тасгаар зочлон, Япон Улсад боловсрол эзэмшсэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзалт хийв.