БНСУ-ЫН ЙОНСЕЙ ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУД АШУҮИС-Д АЙЛЧИЛЛАА

БНСУ-ын Йонсей их сургуулийн Эрүүл мэндийн системийн ерөнхийлөгч Профессор Ки Чан Кеум, СКЛ группын ерөнхийлөгч, Йонсей их сургуулийн төгсөгчдийн холбооны тэргүүн Куон Рүил Лий, Йонсей их сургуулийн Севиранс эмнэлгийн ерөнхий захирал Профессор Кан Ёун Лий, Йонсей Хавдар судлалын төвийн ерөнхий захирал Чой Жин Суб болон бусад албаны төлөөлөгчид АШУҮИС-д айлчлан ажиллаж, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Йонсей их сургуулийн удирдлагуудыг Монгол улсын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н. Хүрэлбаатар, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон удирдлагууд, эмч багш, ажилчид, манай их сургуулиас Ионсей их сургуульд суралцаж байсан төгсөгчид хүлээн авч уулзан, хоёр их сургуулийн хамтын ажиллагаагааны талаар хэлэлцэж, хүний нөөцийг бэлтгэх, хавдар судлалын чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.