БАГШИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ТАНИУЛАХ СУРГАЛТЫГ ОРОН ДАЯАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад дэмжлэг үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлзүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий Багшийн эрүүл мэндийг дэмжих төв байгуулагдсан бөгөөд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 2023.10.03-ны өдөр уг төвийн ажилтай танилцан үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн.
Боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтнууд байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнээр дамжуулан цахимаар хүсэлт илгээж уг төвөөр үйлчлүүлэх буюу Монгол-Японы эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчээр үзлэг, оношилгоо хийлгэх, хэвтэн эмчлүүлэх болон байгаа газраасаа цахимаар зөвлөгөө авах боломжтой болсон.
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болон цахим платформыг таниулах “Боловсролын сургалтын байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэдээлэл, арга зүйгээр хангах” сэдэвт сургалтаа орон даяар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт танхимаар болон цахимаар амжилттай зохион байгууллаа.
Сургалтад төрийн өмчит сургуулийн өмнөх боловсролын 792 байгууллага, ерөнхий боловсролын 515 сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын 27 байгууллага нийт 1334 боловсролын сургалтын байгууллагын 1461 эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон нийгмийн ажилтнууд хамрагдаж мэдээлэл авсан.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.