ЭПИЛЕПСИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР-2024

Жил бүрийн 2-р сарын 2-дахь долоо хоногийг Олон улсад Эпилепси өвчнийг олон нийтэд таниулж ойлгуулах, эпилепситэй хүмүүст тусалж дэмжих өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монгол-Япон эмнэлгийн “Эпилепсийн төв” нь энэ өдрийг тохиолдуулан 2024 оны 02-р сарын 16-ны өдөр 12:00-15:00 цагт “Эпилепсийн талаарх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирснээр МЯЭ-ий эпилепсийн төвийн үйл ажиллагаатай танилцах, эпилепси судлаач эмчээс зөвлөгөөг авах, лекц сонсох, гарын авлага авах, монголд хэрэглэгдэж буй уналтын эсрэг эмийн танилцуулгыг сонсох болно.
Манай МЯЭ-ийн Эпилепсийн төв нь 2022 оны 09-р сараас үйл ажиллагаагаа эхлэн, хүүхэд, насанд хүрэгчдэд эпилепсийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тус төв нь Япон улсын Жичи Анагаах ухааны Их сургууль, Япон улсын Шизүока Эпилепсийн үндэсний төв, Солонгос улсын Ионсей их сургуулийн эпилепсийн төв, эмч, судлаач нартай байнгын харилцаатай, хамтран ажиллаж байна.
Манай төвийн тусламж үйлчилгээ нь:
– Амбулаторийн үзлэг /Эпилепси судлаач эмч, Мэдрэлийн мэс заслын эмчийн үзлэг/
– Лабораторийн шинжилгээ (Цус, биохими, иммунологи, …)
– Цусны сийвэнд уналтын эсрэг эмийн тун үзэх (Карбамазепин, Фенобарбитал, …)
– Тархины цахилгаан бичлэг (сэрэнги болон нойрны үеийн)
– Урт хугацааны видео хяналтат тархины цахилгаан бичлэг (24 цагийн тархины цахилгаан бичлэг)
– Тархины компьютерт томографи
– Тархины Соронзон резонанст томографи (MRI) /Эпилепсийн нарийвчилсан протоколоор/
– Эпилепсийн мэс засал эмчилгээ хийж байна.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.