ДЭЛХИЙН СОНСГОЛ ХАМГААЛАХ ӨДӨР-2024
Жил бүрийн 3-р сарын 3- өдөр олон улсад энэ жил хандлагаа өөрчилье уриан доор тэмдэглэн өнгөрүүллээ.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Чих, хамар, хоолой судлалын тэнхим, Үйлчлүүлэгч дэмжих албан нь энэ өдрийг тохиолдуулан 150 үйлчлүүлэгчид, сонсголоо хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч 20 үйлчлүүлэгчид сонсголын бичлэг хийж мөн Анагаах ухааны сургуулийн 45 оюутнуудыг хамруулсан сургалт зохион байгуулсан.
Дэлхий дээр сонсголын бэрхшээлтэй 466 сая хүн амьдарч байгаагаас 34 сая нь хүүхдүүд байна. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын 20 хүн тутмын нэг нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэнэ гэж үздэг. Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2050 он гэхэд дэлхийн 900 сая гаруй хүн сонсголын чадвараа алдах болно гэсэн тооцоо бий.
Сонсгол бууралтанд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс:

Удамшил

Хүчилтөрөгчийн дутагдалтай ба бүтэлттэй төрөх

Бага жинтэй төрөх

Цусан дахь билирубин ихсэх

Перинаталь үеийн халдвар

Менингит

Сонсгол хордуулах эм ба химийн бодисын нөлөө

Тамхи татах

Хоол тэжээлийн дутагдал

Чих ба толгойн гэмтэл

Дунд чихний үрэвсэл

Чанга дуу чимээнд өртөх

Насжилт