“Ленус Мед” компани “НАНО КУЛОМБ” АМЬСГАЛЫН АНАЛИЗАТОР СА4458 АППАРАТ-ыг хандивлалаа.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын профессорын багийн хамт олонд “Ленус Мед” компани “НАНО КУЛОМБ” АМЬСГАЛЫН АНАЛИЗАТОР СА4458 АППАРАТ-ыг судалгааны зорилгоор 90 үйлчлүүлэгчид хэрэглэх оношлуур багцын хамт хандивлалаа.
Энэхүү аппаратыг хоол боловсруулах эрхтний эмгэгүүдийн үед устөрөгч (H2) ба метан хий (CH4)-д суурилсан амьсгалын сорил хийх замаар нарийн гэдсэнд нян үржих хам шинж ба нүүрс усны боловсруулалт алдагдах эмгэгийн оношилгоонд өргөн хэрэглэдэг болно. Мөн эмнэлзүйн үйл ажиллагаанд үнэ өртөг багатай, инвазив бус арга хэрэглэж байгаагаараа ач холбогдолтой юм.
“ЛЕНУС МЕД” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.ТУУЛ БОЛОН БАГ ХАМТ ОЛОНД НЬ ДАХИН ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЬЕ.