ДЭЛХИЙН ГЛАУКОМЫН ДОЛОО ХОНОГ

Жил бүрийн 3-р сард Глаукомын долоо хоногийг олон улсад зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил ГЛАУКОМГҮЙ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ НЭГДЬЕ! уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Нүд судлалын тасаг, Үйлчлүүлэгчийг дэмжих алба хамтран тэмдэглэлт өдрийн хүрээнд Нүд судлалын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор П.Баясгалан, Австралийн Аделей Их сургуулийн хүндэт профессор, глаукомын мэргэжилтэн Ланс Лиу үйлчлүүлэгчдэд чиглэсэн зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. Мөн 200 үйлчлүүлэгчээс эрсдэлийн үнэлгээ бүхий асуумж авч, 100 үйлчлүүлэгчийн нүдний даралтыг хэмжин, эрсдэл бүхий үйлчлүүлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өглөө.
Дэлхий дээр глауком өвчин оношлогдсон 80сая хүн байдаг бөгөөд энэ нь дэлхийд сохролын тэргүүлэх шалтгаан болдог байна. Глауком нь харааны мэдрэлийг гэмтээж, захын хараа алдагдах байдлаар эмнэлзүйд илэрдэг. Тийм ч учраас төдийлөн мэдэгдэх зовиургүй явсаар хожуу оношлогдож эргэшгүй сохролд хүргэх аюултай өвчин юм. Харин эрт оношлогдож, эмчилгээ эрт эхлэх нь хараа авч үлдэх магадлалыг нэмдэг.
Хэрэв танд дараах эрсдэлт бүхий хүчин зүйлс илэрч байгаа бол зайлшгүй нүдний бүрэн үзлэгт хамрагдаарай.
40-с дээш нас
✅Эмэгтэй
✅ Удамд глауком өвчин оношлогдсон хүн байх
✅Өндөр харааны шил зүүдэг
✅Нүдэнд бэртэл гэмтэл авч байсан
✅Архаг хууч өвчинтэй байх
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.