ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР
Жил бүрийн 04 сарын 07 өдөр “Дэлхийн эрүүл мэндийн өдрийг” тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Миний эрүүл мэнд, Миний эрх” уриан доор АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Үйлчлүүлэгч дэмжих алба Анагаах ухааны сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран 2024 оны 04-р сарын 05 өдөр 150 оюутанд хоол зүйн зөвлөгөө өгч, доорх эрүүл мэндийг дэмжих урьдчилан сэргийлэх үзлэгийг хийлээ.
Анагаах ухааны сургуулийн 150 оюутанд өдөрлөгийн хүрээнд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгууллаа.
• Танита аппаратын үзлэг

Биеийн нийт усны хувийг тодорхойлно

Дотор эрхтний өөхлөлтийг тодорхойлно

Булчингийн хэмжээг тодорхойлно

Биеийн тамирын чадамжийг тодорхойлно

Биеийн кальцийн хэмжээг тодорхойлно

BMR буюу өдөрт шатааж чадах килокалорийн хэмжээг тодорхойлно

Биологийн насыг тодорхойлно

FitPLUS нэмэлт үзүүлэлт /эмэгтэйчүүдийн гармонийн өөрчлөлтөөс шалтгаалан биеийн амрах болон дасгал хийх үеийг заана/

4 хүний үзүүлэлтийг санах ойтой
• Хоол зүйн зөвлөгөө
• Түргэвчилсэн шинжилгээ

ХДХВ/ДОХ

Тэмбүү

Гепатит B,C вирус

Хеликобактер