“Эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг сайжруулах төсөл” болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Япон улсын ЖАЙКА Олон улсын байгууллагын Монгол улсын асуудлыг хариуцдаг Зүүн ба Төв Азийн газрын орлогч дарга ноён Такехара Масаёши, Монгол дахь Төлөөлөгчийн газрын ажилтан Кавабата Рэйко тэргүүтэй зочид төлөөлөгчид өнөөдөр Монгол-Японы эмнэлэгт айлчилж, эмнэлгийн удирдлагууд болон сайн дурын гишүүдтэй уулзаж, үйл ажиллагаатай танилцаа.
Ноён Такехара Масаёши нь Монгол улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд ЖАЙКА-аас хэрэгжүүлж буй “Эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг сайжруулах төсөл” болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.