АШУҮИС-ийн төв кампуст Япон улсын Каназава их сургуулийн төлөөлөгчийн газар үүд хаалгаа нээж байна.

АШУҮИС-ийн төв кампуст Япон улсын Каназава их сургуулийн төлөөлөгчийн газар нээж буйтай холбоотой Каназава их сургуулийн Ерөнхийлөгч ноён Такаши Вада, дэд ерөнхийлөгч Ёшихито Хаяаши, Гадаад харилцааны газрын дарга Аки Яманэ, ГХГ-ын мэргэжилтэн Жүнко Кавасаки нар АШУҮИС-ийн удирдлагуудын хамт Монгол-Японы эмнэлгийн хамт олонтой уулзаж, үйл ажиллагаатай 2024.04.30-ны өдөр танилцлаа.
Япон улсын нэр хүндтэй их сургуулийн төлөөлөгчийн газар нээж байгаа үйл явдал нь цаашдын хамтын ажиллагаа илүү ойртож, хурдацтай, үр дүнтэй хөгжих гүүр болно гэдэгт итгэлтэй байна.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.