“ГЕМОФИЛИЙН ДЭЛХИЙН ӨДӨР 2024”

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн “Гемофили-генийн эмчилгээний төв”, Анагаах Ухааны сургуулийн Цус судлалын тэнхим, “Монголын Үндэсний Гемофилийн холбоо” АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн “Үйлчлүүлэгчийг дэмжих алба” хамтран “Гемофилийн дэлхийн өдөр 2024” арга хэмжээг “Бүгдэд тэгш хүртээмжтэй байж, бүх цус гоожимтгой эмгэгүүдийг оношилж, эмчилцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв. Энэхүү үйл ажиллагаанд АШУҮИС-ийн ректор, профессор Б.Дамдиндорж, АШУҮИС-ийн төсөл хөтөлбөр, гадаад харилцаа хариуцсан зохицуулагч, Эрүүлийн хамгаалахын гавъяат ажилтан, профессор Н.Хүрэлбаатар, бусад удирдлагууд болон ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, Монголын Үндэсний Гемофилийн холбооны тэргүүн Н.Мандаа, УНТЭ, ЭХЭМҮТ-ийн төлөөлөл оролцлоо.
Мөн “Фактор болон бүлэгнэлтийн шинжилгээний өнөөгийн байдал”, “Гемофилийн улмаас үе гэмтэх үед үений хөдөлгөөнийг сэргээх асуудал”, “Хүүхдийн гемофилийн тусламж үйлчилгээ”, сэдвээр 70 гаруй гемофили эмгэг оношлогдсон үйлчлүүлэгчид болон асран хамгаалагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн “Гемофили-генийн эмчилгээний төв” нь Монгол улсын хэмжээнд гемофили өвчний илрүүлэлт, оношлогоо эмчилгээ, эмчилгээний хяналт, урьдчилан сэргийлэлт, реабилитаци, нийгмийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг олон улсын стандартын дагуу үзүүлэхийн зэрэгцээ, сургалт, судалгаа, эмнэлзүйн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн үндэсний лавлагаа төв болохоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн “Үйлчлүүлэгч дэмжих алба”, “Монос трейд” компанийн хамт олонд дахин талархлаа илэрхийлье.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.