АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн “САЙН ДУРЫН АЖИЛТАН” хөтөлбөр

Хэрэв та манай эмнэлгээр үйлчлүүлж байхдаа асууж, тодруулах зүйлс, тусламж туслалцаа авах шаардлага гарвал “БИД ТАНД ТУСАЛЬЯ”:
Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг олон нийтэд хүргэх үүднээс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Үйлчлүүлэгчийг дэмжих албанаас “Сайн дурын ажилтан” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт АШУҮИС-ийн 3-5 дугаар курсын оюутнууд хамрагдаж, 01-р сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 850 цагийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ хугацаанд оюутнууд амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдэд тулгарсан асуудлыг шийдэж өгөх, Яаралтай тусламжийн тасагт эмнэлзүйн тусламж үйлчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.