“СУВИЛАХУЙН ЭРДМИЙН ЧУУЛГАН-III”
Сувилахуйн судалгааны ажлыг чанаржуулах, сувилагчийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сувилагч нарыг идэвхжүүлэх, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг практикт нэвтрүүлэх зорилгоор “СУВИЛАХУЙН ЭРДМИЙН ЧУУЛГАН-III” эрдэм шинжилгээний хурлыг 2024.05.04-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хуралдааны шүүгчээр АУ-ны доктор, профессор Ц.Одгэрэл, БСУ-ны доктор Г.Ганхуяг нар ажилласан юм. Тус хуралдаанд нийт 10 илтгэл хэлэлцсэнээс Тэргүүн байранд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч А.Даариймаа, Дэд байранд Дурангийн тасгийн сувилагч Х.Мөнхдархан нар тус тус шалгарлаа. Хуралдаанд идэвхтэй оролцсон нийт оролцогч нартаа дахин баярлалаа.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ.