Жил бүрийн 05-р сарын 17-ны өдрийг “Дэлхийн цусны даралт ихсэлттэй тэмцэх” өдөр

Энэ өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Зүрх судасны тасаг, Үйлчлүүлэгч дэмжих алба хамтран “ЦУСНЫ ДАРАЛТАА ЗӨВ ХЭМЖИЖ, ХЯНАЛТАНДАА БАЙЛГАЖ УРТ НАСЛААРАЙ” уриан дор тэмдэглэж, амбулаториор үйлчлүүлж байгаа 100 орчим хүний цусны даралтыг үзэн, зүрх судасны эрсдэлийг тодорхойлж, зөвлөгөө өгсөн юм. Мөн 50 үйлчлүүлэгчдэд зүрхний дутагдлын БИОМАРКЕР БОЛОХ НАТРИ ХӨӨГЧ ПЕПТИД (NT pro BNP)-г үзэж, зөвлөгөө өгөн цус даралт ихсэлтийн эрүүл мэндийн боловсролыг олголоо.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.