Хоол Боловсруулах эрхтэний эрүүл мэндийн Дэлхийн өдөр

Хоол Боловсруулах эрхтэний эрүүл мэндийн Дэлхийн өдрийг 1958.05.29-с хойш дэлхийн нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Манай улсад 2008 оноос эхлэн АШУҮИС, АУС, ХБЭС-ын тэнхим, тэнхимийн харьяа “Хепато Гастроэнтерологич” оюутны клуб хамтран жил бүрийн 5 сарын 29- нд уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн ба энэ жил “Ходоод гэдэс эрүүл байх нь эрүүл амьдралын үндэс” уриан дор Хоол Боловсруулах эрхтэний эрүүл мэндийн Дэлхийн өдрийг тохиолдуулан АШУҮИС, АУС, ХБЭС-ын тэнхим, МЯЭ-н Гастроэнтерологи дурангийн тасаг, Үйлчлүүлэгч дэмжих албатай хамтран амбулаториор үйлчлүүлэгчдэд Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт амжилттай зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд:
1. АУ-ны доктор, АШУҮИС, АУС, ХБЭС-ын тэнхимийн эрхлэгч, МЯЭ-ийн дурангийн тасгийн эрхлэгч Ц. Бямбажав “Гэдэсний эрүүл мэндийн ач холбогдол”
2. АУ-ы доктор, профессор АШУҮИС-ийн МЯЭ-ийн зөвлөх эмч, МУ-ын гавьяат эмч Н. Бира “Гэдэсний микробиомын ерөнхий ойлголт, ач холбогдол”
3. АУ-ы доктор, АШУҮИС, АУС, ХБЭС -ын тэнхимийн дэд профессор, МЯЭ-ийн гастроэнтерлогич, дурангийн эмч А. Энх-Амар “Пребиотик ба пробиотикийн ач холбогдол”
4. АШУҮИС, АУС, ХБЭС -ын тэнхимийн Гастроэнтерлоги дурангийн олгох эмч Д.Гантуяа “Таргалалтын хор уршиг” сэвдүүдээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулан АШУҮИС, АУС, ХБЭС -ын тэнхимийн Гастроэнтерлоги дурангийн олгох эмч нар, Боловсруулах Эрхтэн Судлалын Тэнхимийн харьяа “Хепато Гастроэнтерологич” оюутны клубын оюутнууд үйлчлүүлэгчдийн БЖИ тодорхойлон зөв хооллолтын зөвлөмж өгөв.
Хамтран зохион байгуулсан: АШУҮИС, АУС, ХБЭС-ын тэнхим, МЯЭ-ийн Дурангийн тасаг, Ленус мед ХХК, Нев верамед ХХК дахин талархлаа илэрхийлье.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.