АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдах ажилтны зөвлөгөөн 2024.06.05-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уулзалтанд эмнэлгийн удирдлагын баг, захиргааны зөвлөлийн гишүүд болон Японы зөвлөх KRC төслийн баг оролцлоо.
Тус зөвлөгөөнөөр байгууллагын соёлын үнэлгээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон захиргааны зөвлөл, ажлын хэсгүүд, KRC төслийн баг хамтран боловсруулсан Стратеги төлөвлөгөөг хэлэлцүүлэн, Эмнэлгийн удирдах ажилтны бүрэлдэхүүн бүрэн дэмжиж батлав.
Түүнчлэн Японы төслийн багийн зөвлөх Макита Юүсакү Стратеги төлөвлөгөө болон Бизнес төлөвлөгөөг боловсруулаад орхих бус цаашид хэрхэн сайжруулж, мониторинг хийх талаар зөвлөгөө өгсөн юм.
Мөн Хүний нөөцийн зөвлөх Ж.Батхишиг “Байгууллагын соёлын судалгааны үр дүн”-г танилцуулсныг удирдах зөвлөлийн баг цаашид хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгаж хамтран ажиллахаар болов.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ