АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН зэрэг амжилттай хамгааллаа.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч С.Алтанчимэг “Амь тэнссэн үеийн тусламжаар нас баралтыг бууруулах асуудалд” сэдэвт бүтээлээр АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН зэрэг амжилттай хамгааллаа.

Эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар
Анагаах ухааны доктор, дэд профессор М.Наранпүрэв, Анагаах ухааны доктор, профессор Г.Даваа

Эрдэм шинжилгээний ажлын зөвлөхөөр Анагаах ухааны доктор, профессор Л.Ганболд нар тус тус ажиллаж, АШУҮИС-ийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурлаар АУ-ны докторын жинхэнэ хамгаалалтыг хэлэлцэж Анагаах ухааны докторын зэрэг олгов.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, АУ-ны доктор С.Алтанчимэг танд цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.