АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН зэрэг амжилттай хамгааллаа.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Гэмтэл согогийн тасгийн гэмтэл түлэнхийн эмч Э.Саранчимэг “Хүүхдийн мөчдийн түлэгдлийн дараах сорвины мэс засал эмчилгээний үр дүн” сэдэвт бүтээлээр АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН зэрэг амжилттай хамгааллаа.
✅Эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар Анагаах ухааны доктор Л.Наранбат, Анагаах ухааны доктор, профессор Я.Энхтөр
✅Эрдэм шинжилгээний ажлын зөвлөхөөр Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав нар тус тус ажиллаж, АШУҮИС-ийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурлаар АУ-ны докторын жинхэнэ хамгаалалтыг хэлэлцэж Анагаах ухааны докторын зэрэг олгов.
💐АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгийн Гэмтэл согогийн тасгийн гэмтэл түлэнхийн эмч, АУ-ны доктор Э.Саранчимэг танд цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.