Элэг, цөс, нойр булчирхай болон ходоодны хавдрын дурангийн мэс засал оношилгоо эмчилгээг амжилттай хийлээ
Япон улсын Кюшү их сургууль болон АШУҮИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд Кюшү их сургуулийн Азийн Телемедициний хөгжлийн төвийн ( TEMDEC) Хүний нөөцийг чадавхижуулах, хөгжүүлэх, Хоол боловсруулах замын хавдар эмгэгийг оношлох, эмчлэх төслийн хүрээнд олон улсын форум уулзалт, гардан сургалтыг зохион байгуулж, Кюшү их сургуулийн Ерөнхийлөгч Ташуро Ишибаши болон албаны төлөөлөгчид эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус төслийн хүрээнд мэс засал, дуран, дүрс оношилгооны эмч нарын баг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж, элэг, цөс, нойр булчирхай болон ходоодны хавдрын дурангийн мэс засал оношилгоо эмчилгээг амжилттай хийлээ.
Мөн хавдрыг бүрэн авах Индоцианин ногоон флюресценцийг элэгний хавдрын мэс засал эмчилгээг шинээр амжилттай нэвтрүүллээ.