“Дэлхийн үжлийн эсрэг өдөр”
Олон улсад жил бүрийн 09-р сарын 13-ны өдрийг “Дэлхийн үжлийн эсрэг өдөр” хэмээн ард иргэдэд таниулан сурталчилдаг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг, Үйлчлүүлэгчийг дэмжих албатай хамтран “Үжлийг таниулах, аюул хүндрэлээс урьдчилан сэргийлэх” зорилгоор нийт үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн ажилчдад үжлийг таниулан сурталчлах нээлттэй өдөрлөгийг 2024.09.12-ны өдөр зохион байгууллаа.
Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе