ДОНОРЫН ЦУСЫГ ДРОНООР ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭН ХҮРГЭЖ, 2 ХҮНИЙ АМЬ АВАРЛАА.
2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ЦССҮТ-өөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн, хэвлийн дотуур их хэмжээний цус алдалтын улмаас шокийн байдалтай, нэн хүнд 2 өвчтөнд шаардлагатай цусыг дроноор шуурхай тээвэрлэн хүргэж, цаг алдалгүй тусламж үзүүлснээр 2 өвчтөний амийг аварч чадлаа.
Мөн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 42 настай эрэгтэй, 65 настай эмэгтэй нарт ховор бүлгийн буюу 2-р бүлгийн резус сөрөг цусыг богино хугацаанд дроноор тээвэрлэн хүргэсэн юм.
Одоогоор ЦССҮТ-өөс Монгол-Японы эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амгалан амаржих газар руу дроноор цус тээвэрлэж байна.