“ДЭЛХИЙН РАДИОЛОГИЙН ӨДӨР”
1895 оны 11-р сарын 8-нд Германы физикч Вилхелм Конрад Рентген нь рентген туяаг анх нээснээр тус өдрийг “ДЭЛХИЙН РАДИОЛОГИЙН ӨДӨР” болгон тэмдэглэн ирсэн.
Энэхүү өдөрт зориулан АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Радиологийн тасаг, Үйлчлүүлэгчийн дэмжих албатай хамтран эмнэлгийн үйлчлүүлэгчид болон эмч, эмнэлгийн ажилтнуудад дүрс оношилгооны шинжилгээний аргууд, тэдгээрийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар үйлчилгээг таниулах , сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.
Нийт Радиологийн салбарын мэргэжилтнүүд та бүхэндээ дахин баярын мэнд дэвшүүлье.
Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе