“Сэргээн Засахын Дэлхийн Өдрийг” тохиолдуулан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Сэргээн засах анагаах ухааны төв, АШУҮИС-ийн АУС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхим, Тэнхимийн дэргэдэх “Rehab” сэргээн засах оюутны клуб, Үйлчлүүлэгч дэмжих албатай хамтран 11-р сарын 13нд “Сэргээн Засахын Дэлхийн Өдрийг” тохиолдуулан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр 200 гаруй үйлчлүүлэгчдэд сэргээн засах тусламж үйлчилгээний талаар танилцуулан зөвлөгөө өгсөн юм. Тухайлбал, Биеийн төрх байдал үнэлэн, үе мөч тулгуур эрхтэний эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ, мэдрэлийн эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ, гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ, чихрийн шижингийн үеийн сэргээн засах эмчилгээ гэх мэт олон чиглэлээр зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.