АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг нь бизнесийн зөвлөх багш Д.Цэцэнтэй хамтран байгууллагын удирдлага, дунд шатны менежерүүдэд зориулсан “БАЙГУУЛЛАГЫГ СИСТЕМ ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалтыг зохион байгуулан, Захиргааны зөвлөлийн гишүүдээ хамрууллаа.

Сургалтаар үйл ажиллагааны загвар ба процессыг боловсруулан, дадлыг бий болгосноор байгууллагыг систем сэтгэлгээний үндсэн дээр үр дүнтэйгээр удирдах талаар багийн гишүүд нэгдсэн ойлголттой болж, цаашид байгууллага, баг, хамт олныг шинэлэг, дэвшилттэй арга хэлбэрээр удирдах зорилгоо нэгтгэж чадлаа.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.