Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газраас АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэгт суурин компьютер, зөөврийн компьютер, таблет, принтер гардуулан өглөө.

Эрүүл мэндийн үйлчилгээний түүх хөтлөлт, бүртгэл хяналтын бүхэлдээ цахим хэлбэрт шилжиж буй үед нэн шаардлагатай цахим тоног төхөөрөмжийн дэмжлэг нь тусламж үйлчилгээний хүртээмж, чанар сайжрах чухал дэмжлэг юм. Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон удирдлагуудад эмнэлэг хамт олноос талархлаа илэрхийлье.

Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.