АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эпилепсийн төв, мэдрэл судлал, мэдрэлийн мэс заслын тасаг нь үйлчлүүлэгчийг дэмжих албатай хамтран 2025 оны 02-р сарын 10-нд “ОЛОН УЛСЫН ЭПИЛЕПСИЙН ӨДӨР”-ийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр 100 гаруй үйлчлүүлэгчдэд Эпилепси өвчнийг таниулах, хийгдэж буй шинжилгээний аргууд болон эмийн, мэс заслын эмчилгээний аргуудыг танилцуулж зөвлөгөө өгөв. Мөн өдөрлөгт хамрагдсан үйлчлүүлэгч, түүний ар гэрийнхэнд “Эпилепсийн эмчилгээний асуудал” сэдвээр сургалт хийлээ.
Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.