“ЧАНАРТАЙ ТУСЛАМЖ-ЧАДВАРЛАГ СУВИЛАГЧ” АЯН

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Сувилахуйн албанаас шинэ сувилагч нарыг урамшуулах, ур чадварыг үнэлэх, үнэлгээнд үндэслэн цаашдын сургалтыг төлөвлөх зорилгоор 2023, 2024 онд төгссөн шинэ сувилагч нарын дунд 2025.01.21-02.21 хооронд зохион байгуулсан “Чанартай тусламж-Чадварлаг сувилагч” аян амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 8 тасгаас 27 шинэ сувилагч онолын мэдлэг шалгах сорил болон сувилахуйн ур чадварын өртөө гэсэн 2 шатны шалгаруулалтанд орж, өнгөрсөн хугацаанд суралцсан мэдлэг ур чадвараа сорин уралдлаа.
Нэгдсэн оноогоор ХЭТ3-н сувилагч Б.Баярмаа 1- байр, ЯТТ-н сувилагч Б.Батцэцэг 2-р байр, ХЭТ 1-н сувилагч Б. Энхзул 3-р байрыг тус тус эзэлсэн байна.
Хичээл зүтгэлтэй суралцаж байгаа шинэ сувилагч нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.