Олон улсын Нүдний даралт ихсэх өвчний долоо хоног-2025
Жил бүрийн 3-р сард Глаукомын долоо хоногийг олон улсад өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг билээ. Энэ жил Глаукомгүй дэлхийн төлөө нэгдье! уриан доор тэмдэглэн өнгөрүүллээ.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Нүд судлалын тасгийн хамт олон, Үйлчлүүлэгч дэмжих албатай хамтран энэ өдрийг тохиолдуулан Нүд судлалын тасгийн эрхлэгч П.Баясгалан үйлчлүүлэгч нарт мэдээлэл өглөө.
Дэлхий дээр глауком өвчин оношлогдсон 80 сая хүн байдаг бөгөөд дэлхийд сохролын тэргүүлэх шалтгаан болдог.
Глауком нь харааны мэдрэлийг гэмтээж захын хараа алдагдах байдлаар эмнэл зүйд илэрдэг. Тийм ч учраас төдийлөн мэдэгдэх зовиургүй явсаар хожуу оношлогдож эргэшгүй сохролд хүргэх аюултай өвчин юм. Харин эрт оношлогдож, эмчилгээ эрт эхлэх нь хараа авч үлдэх магадлалыг нэмдэг.
Хэрэв танд дараах эрсдэлт хүчин зүйлс байгаа бол зайлшгүй нүдний бүрэн үзлэгт хамрагдаарай.
• 40-с дээш нас
• Эмэгтэй хүйс
• Аав, ээж ойрын хамаатны хүн нүдний даралт ихсэх өвчтэй бол
• Өндөр харааны шил зүүдэг
• Нүдэнд бэртэл гэмтэл авч байсан