АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасаг, Үйлчлүүлэгчийг дэмжих алба хамтран 2025 оны 03 сары 26-ны өдөр ЭНДОМЕТРИОЗЫГ ЭРТ ИЛРҮҮЛЦГЭЭЕ аян

Дэлхийн улс орнууд жил бүрийн 3 сарыг Эндометриозын сар болгон өнгөрүүлдэг билээ.
АШУҮИС-ийн Эмэгтэйчүүд судлалын тэнхим, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасаг, Үйлчлүүлэгчийг дэмжих алба хамтран 2025 оны 03 сары 26-ны өдөр ЭНДОМЕТРИОЗЫГ ЭРТ ИЛРҮҮЛЦГЭЭЕ уриан дор тэмдэглэн, 100 гаруй иргэд үйлчлүүлэгчдэд эндометриозыг таниулах, урьдчилан сэргийлэх, түүнийг эрт илрүүлэх, эмчлэх, даамжралаас сэргийлэх аргуудын талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, чиглүүлэх зөвлөгөөг өглөө.
Хэрвээ эмэгтэй таньд
-Биений юм өвдөлттэй ирэх
-Хэвлий болон бага аарцаг орчим өвдөх
-Бэлгийн харьцааны үед өвдөх
-Биений юм ирэхийн өмнө болон дараа бор ялгадас үзэгддэг
-Жирэмслэхгүй байх зэрэг шинж тэмдэг байдаг бол эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Монгол-Японы эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасаг нь Эндометриозын үеийн оношилгоо эмчилгээний эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ хийж таньд зөвөлгөө мэдээлэл өгөхөөс гадна Эндометриозын үеийн дурангийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.