АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь ГБХНХЯ-аас “СУВИЛАГЧИЙН ТУСЛАХ” бэлтгэх 3 сарын сургалтын хөтөлбөрийн дүгнэлт гаргуулан, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол-Японы эмнэлэг дээр анхны сургалтын үйл ажиллагааг амжилттай эхлүүллээ. Энэхүү сургалтаар эрүүл мэндийн салбарт дутагдалтай байгаа хүний нөөцийг нөхөх зорилгоор сувилагч мэргэжилтний удирдлага дор ажиллах Сувилагчийн туслахыг богино хугацаанд чанартай бэлтгэх юм. Манай сургалтын давуу тал нь эмнэл зүйн ур чадварын өрөө, эмнэлгийн стандарт бүхий орчинд чадамж тус бүрээр мэргэшсэн багш нар сургалтыг зохион байгуулж байна.
© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.