Жил бүрийн 4 дүгээр сарын 7-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн эрүүл мэндийн өдөр-ийг энэ жил “Эрүүл эхлэл, итгэлтэй ирээдүй” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэж байна.
Энэ уриа нь хүний амьдралын эхлэл болсон жирэмслэлт, төрөх, хүүхэд өсгөх үе шатыг эрүүл, шим тэжээлтэй, аюулгүй орчинд өрнүүлснээр хувь хүн төдийгүй нийт хүн амын ирээдүйг эрүүл, тогтвортой, найдвартай байлгах үндэс болно гэсэн санааг илэрхийлдэг.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгийн Үйлчлүүлэгч дэмжих алба, эмэгтэйчүүдийн тасаг, хүүхдийн тасаг хамтран “Эрүүл эхлэл, итгэлтэй ирээдүй” сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, төрөх насны эмэгтэйчүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд өргөнөөр оролцож, тэдний хоол тэжээл, эрүүл мэндийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, хоол зүйчийн зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ.