Энэ удаагийн уулзалт ярилцлагад Сувилахуйн зөвлөх багш Г.Ганхуяг, Сувилахуйн менежер Г.Лхамаа, Хүний нөөцийн менежер Э.Отгонжаргал нарын хамт 2024 онд сувилахуйн сургууль төгсөөд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажилд орж, Мэдээгүйжүүлэг хагалгаа, Эрчимт эмчилгээ, Хэвтэн эмчлүүлэх тасгуудад амжилттай ажиллаж байгаа сувилагч О.Долгор, А.Мөнхцэцэг, Б. Ариунжаргал нар оролцож, шинэ ажилтанд зориулсан хөтөлбөр, ажлын байран дээрээ хөгжих боломж, хамт олны эв нэгдэл, нийгмийн асуудлыг шийдсэн уян хатан бодлогын талаар санал сэтгэгдлээ хуваалцаж, харилцан мэдээлэл солилцлоо.