АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захиргаа, ёс зүйн салбар хорооноос хамтран “Та-атай эмнэлэг” аян эхлүүллээ.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захиргаа, ёс зүйн салбар хорооноос хамтран “Та-атай эмнэлэг” аяны хүрээнд Монгол-Японы эмнэлгийн нийт алба, тасаг, нэгжийн дунд “Талархал хүлээсэн ажилтан” -г шалгаруулах үйл ажиллагааг ХЭТ-3 тасгийн хамт олонд “Талархлын хайрцаг” гардуулан эхлүүллээ.
Энэхүү “Талархлын хайрцаг” нь 2025.05.06-2025.05.30 өдөр дуустал аялах ба тасаг, нэгж, алба бүрд хагас өдөр байршуулна. Энэ хугацаанд талархсан ажилтанд бичсэн захидлаа хийж дуусгах юм. Таны бичсэн талархалд нэр дурдагдаж, хамгийн олон хүний талархал авсан ажилтан шалгарч, олон нийтэд зарлагдах тул та мэргэжил нэгтэндээ талархах боломжийг бүү алдаарай.