АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн “Сувилахуйн эрдмийн чуулган IV” хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Хуралдаанд АШУҮИС-ийн ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж, Монгол Японы эмнэлгийн захирал, АУ-ы доктор П.Баясгалан, Монгол-Японы эмнэлгийн Чанар аюулгүй байдал эрхэлсэн дэд захирал Б.Болортуяа, Сувилахуйн сургуулийн СУ-ы доктор, дэд профессор Д.Солонго, АУ-ы доктор Л.Одгэрэл нар оролцож, Монгол Японы эмнэлгийн сувилагч нарт хүндэтгэл үзүүлэв.
Хуралдааны эхэнд Монгол Японы эмнэлгийн ажил үйлсээрээ шалгарсан сувилагч нарыг шагнав. Үүнд:
“Эрүүл хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр
– МХНТ-ийн сувилагч Б.Гантулга
– ЯТТ -ийн сувилагч О.Давааням
– Сув албаны Сургалт хариуцсан арга зүйч О.Үүлэнсолонго
Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр
– МХНТ-ийн ахлах сувилагч Н.Сумъяа .
Сувилахуйн амьдрал төвийн “Тэргүүний сувилагч” тэмдгээр
– ХЭТ1-ийн сувилагч Б.Ариунжаргал
– ХЭТ1-ийн сувилагч Н.Цэнд
Баянзүрх дүүргийн Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр
– Сувилагч С.Санчирмаа
Үндсэн хуралдаанаар нийт 11 илтгэл хэлэлцүүлэгдснээс 1-р байрт ЭЭТ-ийн сувилагч А.Даариймаа нарын “Сувилагч нарын шээлгүүрийн талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх нь – МЯЭ-ийн жишээн дээр” сэдэвт илтгэл, 2-р байрт Амбулаторийн сувилагч Э.Буманбаяр нарын “МЯЭ-ийн Гүдний кабинетаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн нүдний дусаалга хэрэглэх мэдлэг дадлыг үнэлсэн нь” сэдэвт илтгэл шалгарав.