“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”

Жил бүрийн 05 сарын 17-ны өдрийг дэлхий нийтээр “ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” болгон “ЦУСНЫ ДАРАЛТАА ЗӨВ ХЭМЖИЖ, ТОГТВОРТОЙ ХЯНАЖ, УРТ НАСАЛЦГААЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Зүрх судасны тасаг, Үйлчлүүлэгчийг дэмжих алба, Анагаах ухааны сургуулийн Зүрх судлалын тэнхим хамтран амбулаториор үйлчлүүлж буй 120 иргэнд артерийн даралтыг үзэж, даралтаа хэрхэн зөв үзэх, хянах, даралт ихсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс хэрхэн зайлсхийх талаар эрүүл мэндийн боловсролыг олголоо.
2024 онд дэлхийн хэмжээнд ойролцоогоор 3 насанд хүрсэн хүн тутмын 1 нь цусны даралт ихсэх өвчтэй (артерийн гипертензи АГ) бөгөөд 50-аас дээш насныхны тархалт бараг 49%-д хүрчээ.
Монгол орны хувьд 2019 оны судалгаагаар артерийн гипертензийн тархалт хот суурин газарт 42.9%, хөдөө орон нутагт 45.9%-ийн тархалттай байна. Хүйсээр авч үзвэл Хангай, Төв болон Улаанбаатар хотын эрэгтэйчүүдийн тархалт эмэгтэйчүүдийнхээс 1.3-1.6 дахин өндөр байна. АГ-тэй, даралт бууруулах эмээ уудаг боловч АД буудаггүй буюу хянагддаггүй АГ-тэй хүн ам 21.8% байжээ
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.