АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг нүдний даралт ихсэх өвчнийг эмчилнэ.

АШУҮИС-ийн АУС-ийн Нүд Судлалын тэнхим, АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг болон Австралийн Sight For All олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Нүдний глаукомын нарийн мэргэшил олгох сургалт” Монгол улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд энэ удаагийн сургалт Монгол-Японы Эмнэлэгт амжилттай зохион байгуулагдаж байна.
Нүдний даралт ихсэх өвчин буюу глауком нь харааны мэдрэлийг гэмтээдэг, даамжрах явцтай, архаг өвчин бөгөөд Монгол улсад хараа алдалтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Сургалтын үеэр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал, АУ-ны доктор П.Баясгалан Австралийн Сиднейн Их Сургуулийн Нүд Судлалын тэнхимийн профессор Andrew White эмчийг хүлээн авч уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.