АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг хүүхдийн хараа хамгааллын чиглэлээр хамтарч ажиллана.

АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлгийн захиргаа, Нүд судлалын тасгийн хамт олон Орбис олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Ч.Чимгээ болон профессор Брюс Мүүр нарыг хүлээж авч уулзлаа. Энэхүү уулзалтын хүрээнд Орбис олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй хүүхдийн хараа зүйн сургалт, судалгааны ажилд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн нүд судлалын тасгийн эмч, сувилагч нарыг хамруулах, их сургуулийн эмнэлэгтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр хүүхдийн нүд судлалын профессор Брюс Мүүр “Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын харааны үйл ажиллагаа нь тухайн хүүхдийн сурлага, хүмүүжил, цаашдын ажил хөдөлмөр эрхлэхэд шууд нөлөө үзүүлдэг, үүнд эрдэм шинжилгээний төв байгууллага болох их сургуулийн эмнэлэг манлайлж ажиллах нь чухал” гэж онцоллоо.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.