ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭЛХИЙН ӨДӨР 2025.05.29

Дэлхийн гастроэнтерологийн байгууллага жил бүр Дэлхийн Хоол Боловсруулах Эрүүл Мэндийн Өдрийг (WDHD) тэмдэглэж, ходоод гэдэсний өвчин, эмгэгийг урьдчилан сэргийлэх, тархах, оношлох, эмчлэх талаар мэдлэг олгох зорилгоор олон нийтийн эрүүл мэндийн компанит ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн “Таны хоол боловсруулах эрүүл мэнд: Цэцэглэн хөгжихийн тулд тэжээ” аяныг 2025 оны 5-р сарын 29-нд дэлхий дахинаа тэмдэглэж байна.
Энэ өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Дурангийн тасаг, Үйлчлүүлэгчийг дэмжих алба, АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим хамтран амбулаториор үйлчлүүлж буй иргэдэд шим тэжээл дутлын эрсдэлийг үнэлж, хоол шим тэжээлийн зөвлөгөө өгч, эрүүл мэндийн боловсрол олголоо.
Ходоод гэдэсний эрүүл мэнд нь эрүүл мэндийн үндэс суурийг бүрдүүлдэг бөгөөд зөвхөн бие махбодын эрч хүчинд төдийгүй оюун санаа, сэтгэл санааны тэнцвэржүүлэлтэд нөлөөлдөг. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо нь чухал тэжээлийн бодисуудыг шингээж, боловсруулж, энергийн эх булаг болгодог, биеийн үйл ажиллагааг сайжруулж, урт хугацааны эрүүл мэндийг дэмждэг билээ. Шим тэжээлтэй хоол хүнсийг эн тэргүүнд тавьж, амьдралын хэв маягаа ухаалаг сонгосноор ходоод гэдэсний эрүүл мэндээ идэвхтэй хадгалж, өвчний эрсдэлийг бууруулан амьдралын ерөнхий чанарыг сайжруулах боломж олгодог.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.