Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы эмнэлгийн хамт олон “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажилтан, эмч, багш нарынхаа нийт 495 хүүхэд багачуудыг баярлуулан, халуун дулаан уур амьсгалтайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү үйл ажиллагаанд оролцсон бяцхан зочид маань аав, ээжийнхээ хийж буй ажлын онцлогтой танилцаж, өөрсдийн авьяас билгээр дуу дуулан, бүжиг бүжиглэж, баяр дээрээ баяр нэмсэн сайхан өдрийг өнгөрүүллээ.
Эх орныхоо гэрэлт ирээдүй болсон энхрий үрсдээ эрүүл энх, аз жаргал, инээд баясал дүүрэн сайхан бүхнийг хүсэн ерөөе!