ШИНЭ ҮЕИЙН УХААЛАГ ТЭЭВЭРЛЭЛТЭЭР АНХНЫ НИСЛЭГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Монголын шинэ үеийн ухаалаг ложистик ажлын хэсэг”-ийн Харилцан ойлголцох санамж бичгийн хүрээнд ЖАЙКА, Иргэний нисэхийн ерөнхий газар, Цусны сэлбэлт судлалын үндэсний төв, Newcom group, Aeronext корпораци, ACSL ХХК, KDDI смарт дрон корпораци, Tok Tok, Seino Холдингс, Мобиком корпораци зэрэг Монгол-Японы байгууллагууд хамтран ажиллаж байгаа бөгөөд 2023.11.13-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хүртэл аюулгүй байдлыг бүрэн хангаж Цус, цусан бүтээгдэхүүнийг амжилттай зөөвөрлөж хүлээн авлаа. Энэхүү шинэ үеийн тээвэрлэлт замын ачааллаас үл хамааран, богино хугацаанд цус болон эмнэлгийн хэрэгслийг зөөвөрлөх боломж олгох юм.

Хуваалцах

© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.