АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэгт Япон Улсын Кюүшүгийн их сургуулийн эмнэлгийн захирал Профессор Масафүми Накамура, Кюүшүгийн их сургуулийн эмнэлгийн Азийн телемедициний хөгжлийн төвийн захирал Профессор Морияма Томохико тэргүүтэй зочид төлөөлөгчид хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд ээлжит олон улсын хурал, гардан сургалтуудыг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулж ажиллалаа.

Кюүшүгийн их сургууль нь Азид эхний 20-д эрэмбэлэгддэг томоохон их сургууль бөгөөд тус их сургуулийн Азийн телемедициний хөгжлийн төв нь 82 орны 1467 байгууллагуудтай анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн боловсролыг түгээх үйл ажиллагаа явуулдаг билээ.
Энэ удаа манай эмнэлэгт
1. Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засал
2. Ходоодны хавдрын хими эмчилгээ
3. Ходоодны хавдартай өвчтөнүүдэд хийх КТ оношилгоо
сэдвүүдийн хүрээнд Вебинар хурлыг зохион байгуулж, Хоол боловсруулах эрхтэн судлалын LECS (Laparoscopic and endoscopic cooperative surgery) мэс засал, ходоод тайрах мэс засал, элэгний хавдар тайрах мэс заслуудыг амжилттай зохион байгуулж ажиллалаа.
2022 онд манай эмнэлгийн 7 эмч, мэргэжилтнүүдийг Япон улсад 1 сарын хугацаатай дагалдуулж сургасан бөгөөд 2023 онд зөвхөн манай эмнэлэг төдийгүй орон нутгийн эмчийг хамруулан дуран, хавдар, мэс засал, эмгэг судлаач болон мэдээлэл технологийн инженерийг хамруулан нийт 5 эмч, мэргэжилтнийг сургахад бэлэн болсон байна.
Телемедицинийг хөгжүүлэх ажлын хүрээнд сургалтын олон шинэлэг хэлбэрээр хүний нөөцийг цогцоор нь хөгжүүлэн ажиллаж байна.

Хуваалцах

© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.