Өвдөг шагайн үений кадавар дээрхи сургалт болон шагайн хиймэл үе суулгах мэс заслыг БНСУ-ын “Ганнам Северанс эмнэлэг”ийн Гэмтэл, согог судлалын мэс заслын тасгийн эрхлэгч, профессор HAN SEUNG HWAN, “Кёнбүүк их сургууль”-ийн Гэмтэл, согог судлалын тасгийн эрхлэгч, профессор KYUNG HEE SOO нартай хамтран амжилттайгаар зохион байгууллаа.

АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн Гэмтэл, согог судлалын тасгаас санаачлан хэрэгжүүлж буй Өвдөг шагайн үений кадавар дээрхи сургалт болон шагайн хиймэл үе суулгах мэс заслыг БНСУ-ын “Ганнам Северанс эмнэлэг”ийн Гэмтэл, согог судлалын мэс заслын тасгийн эрхлэгч, профессор HAN SEUNG HWAN, “Кёнбүүк их сургууль”-ийн Гэмтэл, согог судлалын тасгийн эрхлэгч, профессор KYUNG HEE SOO нартай хамтран амжилттайгаар зохион байгууллаа. Тус сургалтанд гэмтэл, согог судлалын мэс заслын залуу эмч нарын төлөөлөл оролцож, цаашид энэхүү сургалтыг уламжлалт байдлаар “АШУҮИС-ийн Монгол-Япон” эмнэлэг, “Sungwon medical korea”, Implantcast, “Тимус фарм” ХХК-тай хамтран жил бүр зохион байгуулахаар санал солилцлоо.

 

 

Хуваалцах

© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.