Япон улсын 80 жилийн түүхтэй ТАНИТА корпорацийг төлөөлөн Шанхайн бүсийг хариуцсан захирал Цүкаса Асамизү манай эмнэлэгт хүний биеийн бүтцийн анализатор, шинэчлэгдсэн үйлдлийн системтэй “ТАНИТА” /MC-980MA PLUS/ аппаратыг хандивлалаа.
Япон улсын 80 жилийн түүхтэй ТАНИТА корпорацийг төлөөлөн Шанхайн бүсийг хариуцсан захирал Цүкаса Асамизү АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт хүний биеийн бүтцийн анализатор, шинэчлэгдсэн үйлдлийн системтэй “ТАНИТА” /MC-980MA PLUS/ аппаратыг хандивлалаа.
Тус аппаратыг манай эмнэлэгт зориулан тусгай өнгийг сонгож, бүх эд ангийг Япон улсад үйлдвэрлэснээрээ онцлог юм. Манай эмнэлэг “Эрүүл мэндийг дэмжих төв”-дөө хүн амынхаа эрүүл мэндийн төлөө эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгт ашиглаж, мөн судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар ашиглахад бэлэн боллоо.
Японы улсын ТАНИТА корпорацийн хамт олонд гүнээ талархаж буйгаа илэрхийлье