“АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН АЛСЫН ХАРАА” сэдэвт уулзалт амжилттай боллоо.
Байгууллагын эмнэлзүйн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, Хүний нөөцийн сургалт болон Тоног төхөөрөмж, Эм эмнэлгийн хэрэгсэл, санхүүгийн зардалтай уялдуулах мөн Удирдах түвшний ажилчдын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор “АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН АЛСЫН ХАРАА” сэдэвт уулзалтыг 2023 оны 06-р сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтанд эмнэлгийн удирдлагын зөвлөл, албадын дарга, тасгийн эрхлэгч KRC төслийн баг, JICA олон улсын байгууллагын төслийн зохицуулагч нар оролцсон юм.
Уулзалтаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн өнгөрсөн хагас жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн стратеги төлөвлөгөө, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох уулзалт зохион байгууллаа.