АШУҮИС-ийн МОНГОЛ-ЯПОН ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН УЛСАН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ-тэй ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

АШУҮИС-ийн МОНГОЛ-ЯПОН ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН УЛСАН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ-тэй ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2023.04.26-ны өдөр БНСУ-ын Улсан их сургуулийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ан Жун Жүнь, Хуулийн зөвлөх Ким Юн Он, Олон улсын эрүүл мэндийн төвийн эрхлэгч И Жү Хи нар айлчлан ирж, Монгол-Япон эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг хөгжүүлж, тогвортой, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх ажилд хамтран ажиллахаар Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн тус үйл ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн Уушиг харшлын тэнхим, Монголын уушги судлалын нийгэмлэг, Улсан их сургуулийн эмнэлэг, УНТЭ, АУС-тай хамтран “Дурангийн шинжилгээ ба EBUS” сэдэвт олон улсын дадлага, сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр нийслэл, орон нутгийн нийт 100 гаруй эмч, мэргэжилтнүүдэд амжилттай зохион байгууллаа.
Хуваалцах

© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.