Яаралтай тусламжийн тасаг

 Яаралтай тусламжийн тасаг ерөнхий мэдээлэл:

АШУҮИС-ийн Монгол-Япон Эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг нь насанд хүрэгсдийн дотор, мэдрэл, гэмтэл, мэс заслын яаралтай тусламж үйлчилгээг 24 цагийн турш эрүүл мэндийн даатгалаар үзүүлж байна. 

Яаралтай тусламжийн тасаг нь орчин үеийн тоног төхөөрөмж, өндөр үзүүлэлт бүхий лаборторийн болон дүрс оношилгооны шинжилгээ, нарийн мэргэжлийн багаар тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлж байна. 

Тусламж үйлчилгээний давуу тал: 

  • Зөвлөх, профессорын баг 
  • Мэргэшсэн эмч, сувилагч нарын баг 
  • Олон улсын стандартын дагуух зохион байгуулалт 
  • Сөрөг даралтат тусгаарлах хэсэг 
  • Тоног төхөөрөмж хангалттай байдал 
  • Эмнэлэг доторх яаралтай тусламжийн тогтолцоо

Тусламж үйлилгээний ерөнхий чиглэл: 

  • Насанд хүрэгсдийн дотор мэдрэлийн яаралтай тусламж: 
    • Зүрх судас, 
    • Хоол боловсруулах, 
    • Мэдрэл судлал, 
    • Дотоод шүүрэл, 
    • Уушиг судлал
  • Насанд хүрэгсдийн мэс засал, гэмтлийн яаралтай тусламж: 
    • Ерөнхий мэс засал, 
    • Эмэгтэйчүүдийн мэс засал, 
    • Гэмтэл
  • Гамшгийн үеийн яаралтай тусламж:
    • Олон нийтийг хамарсан халдварт өвчин, гамшиг, осол 
  • Хүнд өвчтөний алсын зайн тээвэрлэлт: 
    • Бүрэн тоноглогдсон машин, мэргэжлийн багийн тусламж

Хүний нөөцийн бүрэлдэхүүн
Яаралтай тусламжийн тасаг нь нийт 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үүнд:

  • Яаралтай тусламжийн эмч – 6 
  • Сувилагч, туслах сувилагч – 13
  • Түргэн тусламжийн жолооч, тасгийн үйлчлэгч – 8

 

Эмч нарын танилцуулга

Дүгэрсүрэнгийн Гансувд 

Яаралтай тусламжийн эмч, АУ-ы магистрант, ахлах зэргийн эмч 

Улсад ажилласан жил – 11,  МЯЭ-т – 5 жил

Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгийн гишүүн

 

Р.Оюунхишиг

Яаралтай тусламжийн эмч, АУ-ы магистр, ахлах зэргийн эмч

Улсад ажилласан жил – 9,  МЯЭ-т – 6 жил

Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгийн гишүүн

 

Жамьяандорж овогтой.Халиунаа

Эрчимт эмчилгээний эмч, АУ-ы магистрант

Улсад ажилласан жил – 6,  МЯЭ-т – 6 жил

 

 

Тайванжаргал овогтой Мөнхдалай

Яаралтай тусламжийн эмч, АУ-ы магистрант 

Улсад ажилласан жил – 3,  МЯЭ-т – 3 жил

 

 

Энхтөр овогтой Цэндсүрэн 

Яаралтай тусламжийн эмч, АУ-ы магистрант 

Улсад ажилласан жил – 5,  МЯЭ-т – 5 жил

Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгийн гишүүн

 

Мэндбаяр овогтой Мандах 

Яаралтай тусламжийн эмч 

Улсад ажилласан жил – 3,  МЯЭ-т – 1 жил

Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгийн гишүүн

 

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.