Эрсдлийн удирлагын алба

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эрсдэлийн Удирдлагын Алба нь 2019 онд байгуулагдсан ба албаны дарга, эрсдэлийн ерөнхий менежер, хөдөлмөрийн аюулггүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн, цацрагийн дотоод хяналтын мэргэжилтэн гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. 

Тус алба нь эмнэлгийн хэмжээнд үйлчлүүлэгч болон ажилтны аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээний доголдол, эрсдэл үүсхээс сэргийлэх арга хэмжээг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилладаг. 

Дээрх үндсэн чиг үүргийн хүрээнд бичиг баримтын боловсруулалт, хяналт үнэлгээ, эмнэлгийн эмнэлзүйн болон эмнэлзүйн бус эрсдэл, тохиолдлын хариу арга хэмжээ, үйлчлүүлэгч болон ажилтны аюулгүй байдлын сургалт, цацрагтай ажиллагсад болон цацраг үүсгүүрт тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын хяналт үнэлгээ, эмнэлгийн мэргэжилтний эрүүл мэнд, аюулгүй байдлын хамгаалах, ажиллах таатай орчинг бүрдүүлэх гэх мэт үйл ажиллагааг хариуцан ажилладаг. 

 

Эрсдэлийн удирдлагын албаны ажилчдын танилцуулга

Сүхдоржийн ЭЛБЭГЗАЯА, Албаны дарга

Хүний их эмч, Анагаах ухааны доктор

 Төгссөн сургууль

  • 1999-2005 ЭМШУИС, Хүний их эмч бакалавр
  • 2005-2007 ЭМШУИС, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч

Эрдмийн зэрэг, цол:

  • 2014-2017 Япон, Хирошима их сургууль, Анагаах ухааны доктор, 
  • 2024 ЭМХТ, Эрүүл мэндийн удирдлагын ахлах зэрэг

Мэргэжил дээшлүүлсэн байдал

  • Япон, Хирошима их сургуулийн эмнэлэг, Эрхтэн шилжүүлэх үеийн мэдээгүйжүүлэг, Захын мэдрэлийн хориг сэдвээр мэргэшил дээшлүүлэх сургалт, 2017.06-2019.09
  • Эмнэлгийн менежмент, Япон улс, Токушима их сургуулийн эмнэлэг, Жайка , 2022
  • Чанар аюулгүй байдлын менежер, ЭМХТ, 2023-2024
  • Чанар аюулгүй байдлын үндэсний сургагч багш, 2022, ЭМХТ
  • ISO9001:2015 Олон улсын чанарын менежментийн дотоод аудитор, 2024, АМУ консалтинг компани 

Ажилласан жил – 16 (МЯЭ – 4 жил)

 

Цэрэндоржийн ЦЭРЭНДОЛГОР, Эрсдэлийн ерөнхий менежер

Хүний их эмч, НЭМ-ийн магистрант

  • 2015 АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, Хүний их эмч
  • 2019 Япон улс, Үр хөврөл судлаач
  • 2020 АШУҮИС-ийн МДИ, Эмнэлзүйн эмгэг судлаач
  • 2024 АШУҮИС-ийн МДИ, Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдал

Ажилласан жил – 8 ( МЯЭ – 1 жил)

 

Магсаржавын МАНДУУЛАН, Цацрагийн дотоод хяналтын ажилтан 

Тоног төхөөрөмжийн техникч

  • 2023 АШУҮИС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч
  • 2025 Эрүүл ахуй, цацрагийн аюулгүй байдлын сургалт

Ажилласан жил – 8 жил (МЯЭ – 7 жил)

 

Жамсрангийн ТҮВШИН, ХАБЭА-ын ажилтан

 

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.