Сургалт, судалгааны алба

Сургалт, судалгааны алба нь 2019-2022 онд Захиргаа, хүний нөөц, сургалтын албаны, 2022-2024 онд Эрсдэлийн удирдлагын албаны нэгж байсан бөгөөд 2024.09 сараас тусдаа бие даасан алба болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Тусламж үйлчилгээний чиглэл: Төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, үнэлэх, хянах, эмнэлгийн дотоод сургалтын үйл ажиллагаанд хамтран оролцох.

Албаны бүтэц, орон тоо /Албаны дарга, Сургалт хөгжлийн менежер, Сургалтын арга зүйч/Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн 14, төрөлжсөн мэргэшлийн 1 чиглэлээр сургалт эрхлэгч байгууллагын зөвшөөрөлтэйгээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна. 

2022-2025 оны хооронд Үндсэн мэргэшлийн 891, Төрөлжсөн мэргэшлийн 347, нийт 1238 мэргэшигч эмч АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгээр эмнэлзүйн тойролт хийсэн байна. Үүнд:

  • 2022-2023 онд Үндсэн мэргэшлийн 352, Төрөлжсөн мэргэшлийн 79, нийт 431 мэргэшигч эмч,
  • 2023-2024 онд Үндсэн мэргэшлийн 328, Төрөлжсөн мэргэшлийн 185, нийт 513 мэргэшигч эмч,
  • 2024-2025 онд Үндсэн мэргэшлийн 211, Төрөлжсөн мэргэшлийн 83, нийт 294 мэргэшигч эмч,

Албаны эмч мэргэжилтнүүдийн танилцуулга

Түмэнжаргал Одгэрэл – Сургалт, судалгааны албаны дарга

Дотрын эмч

Улсад ажилласан жил 18 жил. МЯЭ-т 2 жил

Ажлын туршлага:

  • 2007-2016 онд Хөвсгөл аймгийн Галт сумын Эрүүл мэндийн төвд Их эмч
  • 2016-2017 онд Хаппи веритас оношилгоо, эмчилгээний төвийн харьяа Интерферон альфа эмнэлгийн дарга
  • 2018-2023 онд ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэл, лицензийн албаны Зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн 
  • 2024 оноос АШУҮИС-ийн МЯЭ-ийн Сургалт, судалгааны албаны дарга

 

Буянхишиг Баттогтох – Сургалт хөгжлийн менежер

Дотрын эмч, Боловсрол судлалын доктор

Улсад ажилласан жил 22 жил. МЯЭ-т 22 жил

Ажлын туршлага:

  • 2003-2015 он АШУҮИС-ийн Төгсөлтийн өмнөх сургалт 
  • 2015-2019 он АШУҮИС-ийн Их сургуулийн эмнэлгийн стратеги төлөвлөлтийн албаны менежер 
  • 2019-2025 он АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн сургалт хөгжлийн менежер

Хэвлүүлсэн бүтээл

  • Дотоодын хэвлэлд – 5
  • Гадаадын хэвлэлд – 2

 

Энхбаяр Төгстэмүүлэн – Сургалтын арга зүйч

Дотрын эмч, АУ-ны магистрант

Улсад ажилласан жил 5 жил. МЯЭ-т 1 жил

Ажлын туршлага:

  • 2019-2021 онд УНТЭ-ийн ДНТ-т дотрын резидент эмч
  • 2022-2023 онд БНЭМТ-д Дотрын эмч
  • 2022-2024 онд УНТЭ-ийн ЭМТҮЧАБА-ийн чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн
  • 2024 оноос АШУҮИС-ийн МЯЭ-ийн Сургалт, судалгааны албаны арга зүйч

 

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.